x

Хятад, Франц, Германы төрийн тэргүүнүүд онлайнаар уулзжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар 7 сарын 5-нд онлайн уулзалт хийжээ.
 
Энэ үеэр Ши Жиньпин: "Цар тахлын нөхцөл байдал одоо ч хүндхэн хэвээр байгаа төдийгүй эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Дэлхийн ертөнцөд өмнөх аль ч үеэс илүүтэйгээр итгэлцэл, харилцан хүндэтгэл, үнэнч хамтын ажиллагаа шаардлагатай байна. Харин нэгнийгээ хардаж сэрдэж, сөргөлдөх нь аль алиндаа ашиггүй. Тиймээс Хятад, Европ нийтлэг ойлголт, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, даяарчилагдсан сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ бүхний тулд, нэгдүгээрт, харилцан нэгнийгээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, жинхэнээсээ олон ургальч үзлийг хамгаалах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжсөн том улс гүрэн хоорондын харилцааг үүсгэх хэрэгтэй. Хятад улс өөрийгөө сайтар хөгжүүлэхийг эрмэлзэж байна, харин бусдын байр суурийг эзлэх нь Хятадын улсын хөгжлийн зорилго биш" гэв.  
 
Харин Э.Макрон: "Өнгөрсөн хэдэн арван жилд Хятад улс асар их хөгжлөө. Францын тал Хятад улстай үргэлжлүүлэн ажил хэрэгчээр хамтран ажиллаж, Европ-Хятадын хөрөнгө оруулалтын санал санаачилгыг дэмжиж, Хятад улстай хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэх бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Францад хөрөнгө оруулахыг урьж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг асуудлаар Хятад улстай улам ойлголцож, Күньмингийн “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 15-р чуулган болон Марселийн дэлхийн байгаль орчны хамгаалалтын 7-р чуулганг амжилттай зохион байгуулахыг дэмжина.
 
Хятад улс хөгжиж буй орнуудад вакцин шударгаар хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Францын тал сайшааж байгаа бөгөөд энэ чиглэлээр Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн.
 
Өрийн асуудлыг хойшлуулах тухай Их 20-ын бүлгийн санаачилгыг практик дээр хэрэгжүүлэхэд гаргасан Хятадын талын хүчин чармайлтыг Францын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Африк тив дэхь хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг асуудлаар Хятад улстай үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллахад Францын тал бэлэн байна" гэжээ.
 
Мөн онлайн уулзалтанд оролцсон, Ангела Меркель: "Хятад улс цар тахлыг ялан дийлж, эдийн засгаа хөгжүүлж буйд баяр хүргэе. Вакцины  үйлдвэрлэл, хуваарилалт, хүмүүсийн зорчих болон худалдааны харилцаа холбоог сэргээж хөгжүүлэх чиглэлээр Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Герман бэлэн байна. Европ, Хятадын харилцаа маш чухал, тиймээс нэг нэгэндээ харилцан хүндэтгэлтэй хандаж, яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө арилгах ёстой. Европын Холбоо-Хятадын удирдагчдын 23-р уулзалтыг даруй зохион байгуулахыг Германы тал дэмжих бөгөөд Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг даруй батлахыг хүсэж байна. Түүнчлэн Хятад улстай цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, цар тахлын эсрэг Африкийн тэмцлийг дэмжих зэрэг асуудлаар идэвхтэй зөвшилцөхөд ч бэлэн байна" гэсэн байна.
 
Г.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 32 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 33 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 37 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 40 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 42 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 45 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 48 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 51 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 43 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 4 цаг 10 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 4 цаг 14 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 4 цаг 17 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 20 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 21 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 22 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 4 цаг 24 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 4 цаг 25 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 4 цаг 26 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 27 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 4 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top