x

Монгол, Туркийн харилцаа жилээс жилд бэхжиж байна

АНКАРА. /Dailysabah/. Энэ оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. 1911 онд Манж Чин улс нуран унасны дараа Монгол шашин төрийг хослуулсан, бие даасан улс болсон билээ.

Гэвч Оросын эзэнт гүрэн болон Хятад улс 1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг автономит статустай болгожээ.

1921 онд Дамдины Сүхбаатараар ахлуулсан Монголын эх орончид хувьсгал хийж, гадны эзлэн түрэмгийлэгчдээс улс орноо чөлөөлснөөр Монгол тусгаар тогтнолоо хоёр дахь удаагаа сэргээсэн юм.

Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглав. 1945 онд Ялтын гэрээг байгуулснаар хүчирхэг холбоотнууд нь Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ.

Үүний зэрэгцээ энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна.

Монголын баялаг

Газар нутгийн хувьд Зүүн Хойд Азид оршдог, парламентын засаглалтай Монгол Улс төв Азид ардчиллыг хөгжүүлсэн нь өдгөө тус бүс нутгийн “ардчиллын баян бүрд” гэж нэрлэгддэг. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийнх нь ихэнх хувийг эзэлдэг Монгол дэлхийн хамгийн их газрын баялагтай орнуудын нэг бөгөөд сүүлийн үед аялал жуулчлалын салбараа эдийн засгийн гуравдагч тулгуур болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Хүн амын тавны нэг хувийг эзэлдэг малчид 70 сая малтай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн экспортолдог. Монголын бас нэгэн гол экспортын бараа нь өвлийн улиралд хамгийн тохиромжтой ноолууран бүтээгдэхүүн юм.

Монгол Улс дэлхийн боловсруулаагүй ноолуурын 60 орчим хувь, ноолууран бүтээгдэхүүний 10 хувийг нийлүүлдэг. Уул уурхайн гол түүхий эдэд нүүрс, зэс, алт, жонш зэрэг багтана.

Дэлхийн банкны мэдээллээр, Монгол Улс 2030 он гэхэд дунджаас дээгүүр орлоготой иргэд давамгайлсан нийгэмтэй, олон салбарт тогтвортой эдийн засгийн үр өгөөжтэй, дундаж орлоготой улс орнуудын эгнээнд нэгдэнэ.

Монгол Улс нь энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт зарчимд суурилсан гадаад бодлогын үзэл баримтлалтай. Хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт бол араас нь  гуравдагч хөршийн бодлого орно.

Турк Монголын харилцаа

Турк бол Монголын гуравдагч хөрш гэж тодорхойлсон таван орны нэг. Монгол Улс Туркээс бусад гуравдагч хөрш орнуудтайгаа стратегийн түншлэлийн харилцаатай. Гэхдээ манай хоёр улс удахгүй ийм харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна.

Бид улс төрийн бат бөх харилцаатай байдгаас гадна олон талт хамтын ажиллагаанд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлдэг нөхөрсөг уламжлалтай. Турк нь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувиар болон НАТО-гийн түншлэлийн хүрээнд Монгол Улстай нягт хамтран ажилладаг.

Монгол Улсын цэргийн 1000 гаруй албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх маш их боломжууд байгаа учир талууд энэ чиглэлд ач холбогдол өгөн ажиллаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын 2500 гаруй залуус Туркийн их дээд сургуулиудад суралцаж төгссөний тал орчим хувь нь Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Төгсөгчдийн 60 гаруй хувь нь одоо хувийн салбарт ажилладаг. Боловсролын салбар дахь энэхүү хөрөнгө оруулалтад Монголын тал талархалтай ханддаг. Эдгээр төгсөгчид өнөөдөр хоёр орныг холбох гүүр болж байгаа юм.

Монгол болон Турк нь түүхэн болон соёлын гүн харилцаатай ахан дүүс орнууд юм. Бидний харилцаа жилээс жилд бэхжиж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ойн баярт Турк найзууд нэгдэж байгаад туйлын баяртай байна гэж Монгол Улсаас Туркт суугаа Элчин сайд Р.Болд бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 35 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 36 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 39 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 43 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 45 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 48 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 51 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 54 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 46 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 4 цаг 13 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 4 цаг 17 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 4 цаг 20 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 22 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 24 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 25 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 4 цаг 26 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 4 цаг 27 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 4 цаг 29 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 30 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 4 цаг 31 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top