Фэйсбүүк, Твиттер, ТикТок, YouTube нь платформ дээрээ эмэгтэйчүүдэд тулгардаг дарамтыг таслан зогсоох анхны хамтарсан амлалтаа хийсэн гэж World Wide Web Сангаас мэдээлэв.
Нийгмийн сүлжээний аваргууд Долдугаар сарын 1-ний өдөр хэрэглэгчид өөрсдийн бичлэгүүдтэй харьцаж буй хүмүүсийн хяналтыг илүү нарийвчлалтай болгож, тайлангийн явцыг сайжруулж өгөхөөр амалжээ.
Энэхүү амлалтууд нь World Wide Web Сангаас 212 идэвхтэн, эрдэмтэн судлаачид, улс төрчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн удирдагчдын гарын үсэг бүхий дөрвөн компанийн гүйцэтгэх захирлуудад нээлттэй захидал бичсэн сурталчилгааны кампанит ажлын төгсгөл хэсэг юм.
Дэлхийн дөрвөн том технологийн платформ Вэб сантай хамтран онлайн хүчирхийлэлтэй тэмцэх, тэдний платформ дээр эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зоригтой багц үүрэг амлалтыг баталж, компаниуд эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар салбар дундын хамтын ажиллагаа албан ёсны хэлэлцээр анх удаа болж байгааг тэмдэглэжээ.
Эдгээр компани тус бүр өмнө нь тус тусдаа ижил төстэй үүрэг амлалт авч байсан аж. Тодруулбал, Фэйсбүүк нь 2017 онд хэрэглэгчдийн хүсээгүй найз нөхдийн хүсэлт, мессежээс зайлсхийх зорилгоор боловсруулсан дарамт шахалтын эсрэг арга хэрэгслийг олон нийтэд танилцуулж байсан. Тэр жил Твиттер эмэгтэйчүүдийг онлайнаар аюулгүй байлгах үүднээс тайлагнах хэрэгслүүдээ бэхжүүлж, зөвшилцөлгүй нүцгэлэх дүрмээ чангатгасан юм. Харин YouTube 2019 онд танхайрлын эсрэг хуулийг чангатгахаа амласан бөгөөд TikTok нь хэрэглэгчдэд өнгөрсөн жил тэдний видеон дээрх сэтгэгдлийг мэдээлэх, хориглох, устгах эрх мэдлийг нэмэгдүүлжээ.
Гэхдээ эдгээр арга хэмжээ нь тус болсон байж магадгүй ч онлайн хүчирхийллийг дорвитой бууруулсан нь тодорхойгүй байна. Судлаачдын үзэж байгаагаар дарамт шахалт нь эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд болон гадуурхагдсан бусад бүлгүүдийн хувьд хамаагүй муу хэвээр байна.
Өнгөрсөн жил "The Economist" сэтгүүлд явуулсан судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн гуравны нэгээс илүү хувь нь цахим ертөнцөд хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна. Хар арьст эмэгтэйчүүд цагаан арьст эмэгтэйчүүдээс хавчлагад өртөх магадлал 84 хувиар илүү байсан гэж Эмнести Интернэшнл байгууллагаас 778 сэтгүүлч, улс төрчийн хүлээн авсан жиргээнд хийсэн тоймд дурджээ.
Б.Бүжлхамаа
www.qz.com