Коронавирус дэлхийн өнцөг булан бүрт тархаж эхэлснээс хойш жил хагасын дараа дахин дэлхийн өнцөг булан бүрт нэмэгдэж байна, ялангуяа Энэтхэгт анх тогтоогдсон халдварлах чадвар өндөртэй "дельта" хувилбар гаарч байна.
Индонезид хүчилтөрөгч, вакцин ховордож байгаа тул булш ухагчид шөнөжингөө ажиллаж байна. Пүрэв гаригт Жава, Бали арлуудын зарим хэсэгт шинэ хязгаарлалт зарлалаа. Мөн Бангладешт хөл хорионоос байдлаас зугтаж, өөрсдийн аймгууд руугаа зугтаж байгаа хотын ажилчид бас нэг давалгааг үүсгэх магадлалтай байна.
Ковидын ихэнх вакцин нь Дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа бөгөөд эхний судалгаагаар халдвар авсан вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн эсвэл шинж тэмдэггүй тохиолдлоор өвчлөх магадлалтай байгааг харуулж байна.
Гэхдээ хамгийн чинээлэг орнуудад ч хүн амынх нь талаас бага хувь нь бүрэн вакцин хийлгэсэн байдаг. Мэргэжилтнүүд цар тахлыг намжаахын тулд вакцинжуулалтын хэмжээ хамаагүй өндөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com