Аялал жуулчлалын хор хөнөөлийн нөлөөллөөс болж Венец хот болон Будапешт хотод байрлах Буддын шашны эртний цайз Buda Castle устах ноцтой аюулд өртжээ.
Үүнтэй холбоотойгоор ЮНЕСКО Венецийн байгалийн усан сан руу жуулчидтай том аяллын хөлөг онгоц нэвтрүүлэхгүй байхыг уриалсан байна.
Мөн Итали улсын эрх баригчид аяллын хөлөг онгоц нэвтрэхийг хориглох тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч хөлөг онгоцонд зориулагдсан өөр нэвтрэх зам одоогийн байдлаар байхгүй тул асуудлыг шийдвэрлэхэд удаашралтай байгаа аж.
Түүнчлэн аялал хор нөлөөллөөс хамгаалах, тусгай хамгаалалт шаардлагатай өөр нэгэн хот бол Будапешт юм. Унгар улсын нийслэлд томоохон хэмжээний сэргээн босголтын ажил хийгдэж байгаа бөгөөд уг ажиллагааны үеэр Буддын шашны эртний цайз болох Buda Castle нурах эрсдэлтэй байгаад НҮБ санаа зовниж буйгаа мэдэгджээ.
Эдгээр хотуудыгг тусгай хамгаалалттай статус олгох асуудлыг Долоодугаар сарын 16-31 өдрүүдэд болох ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны цахим хуралдааны үеэр хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (1)