Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зумад тус улсын дээд шүүхээс 15 сарын хорих ял оноолоо.
Түүнийг Ерөнхийлөгч байхдаа авлигын хэргийг шалгах ажиллагаанд оролцох тухай шүүхийн тушаалыг үл тоомсорлосон гэм буруутайд тооцон ял оноожээ.
Ерөнхийлөгч асан Зумагийн Засгийн эрх 2018 онд дууссан бөгөөд харин энэхүү хэрэгт засгийн эрхэнд байсан хугацааны үйл ажиллагааг буруутгасан юм.
Мөн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх зорилгоор улстөрчидтэй тохиролцсон гэж бизнес эрхлэгчдийг буруутгав.
Ерөнхийлөгч асан "төрийн олз" гэж нэрлэгдэх болсон хэргийг шалгахад нэг удаа оролцсон боловч дараа нь ирэхээс татгалзжээ.
Шүүгч Рэймонд Зондо тэргүүтэй хуульчдыг уг лавлагаанд Үндсэн хуулийн цэцээс хөндлөнгөөс оролцохыг хүссэн байна.
Мөн Ерөнхийлөгч асан Зумаг одоо баривчлах эсэх нь тодорхойгүй байна.
Хууль зүйн тусдаа асуудлаар Зума өнгөрсөн сард 1990-ээд оны үеийн 5 тэрбум доллар (3 тэрбум фунт) зэвсгийн наймаатай холбогдсон авлигын хэргийн шүүх хуралд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com