Хятадын коммунист намын зуун жилийн ойн өдрүүд болж байна. Мөн энэ долоо хоногт Хонконг ой давхцаж байгаа юм.
1997 оны Долдугаар сарын 1-н бол Хонг Конгыг Их Британиас Хятадад хүлээлгэн өгсөн өдөр юм. Мөн одоогоос нэг жилийн өмнөхөн буюу 2020 оны Зургаадугаар сарын 30-ны орой Бээжин Хонг Конгийн үндэсний аюулгүй байдлын тухай өргөн цар хүрээтэй хуулийг баталж, энэ нь амьдралын бараг бүх талыг хамарсан хууль болсон юм.
Энэ өдөр Хонконгод олон нийтийн эсэргүүцэл болоод удаж байгаа боловч өнөөдөр жагсаал хийх өргөдлийг цагдаагийнхан буцаажээ.
Аливаа эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хотыг аюулгүй байдлын өргөн хүрээнд хамгаалж байна.
Жил бүрийн Долдугаар сарын 1-ний жагсаал эхэлдэг Виктория цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй цугларалтыг зогсоох, хүмүүсийг цугларахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мянга мянган цагдааг томилжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com