Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун "ковид-19"-той тодорхойгүй "том хямрал" үүсгэсэн алдаа дутагдалтай холбоотойгоор дээд албан тушаалтнуудыг загнасан гэж Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлжээ.
Энэ нь Хойд Солонгост цар тахлын улмаас үүссэн хүндэвтэр тохиолдол байсан бөгөөд өмнө нь ковидын тохиолдолгүй гэж өөрсдийгөө өмөөрч байсан нь дэлхий нийтэд эргэлзээтэй байсан юм.
Тус улс вирусын халдвар авахгүйн тулд хил хязгаараа цар тахлын эхэн үед бүрэн хаасан билээ.
Гэвч олон улсын хориг арга хэмжээтэй хамт энэ нь хүнсний хомсдолд хүргэж, эдийн засаг нь улам хүндэрсэн юм.
Ким Чен Ун өмнө нь хүнсний байдал "хурцадмал" байсныг хүлээн зөвшөөрч, иргэддээ "хамгийн муу" үр дүнд бэлтгэхийг хэлээд, улс орноо 1990-ээд оны өлсгөлөнтэй харьцуулж үзээрэй гэж хэлж байсан билээ.
Энэ долоо хоногийн эхээр улсын телевизээр Ким Чен Уныг жингээ хассан бололтой "турж эцсэн" байна гэж нэгэн иргэний хэлснийг дэлхий нийт мэдээлсэн. Ингэж жирийн иргэний дуу хоолой, ялангуяа Ким Чен Уны талаар үг хэлж байгаа нь телевизээр цацагдах нь маш ховор тохиолдол юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com