Дельта хувилбар Австралийн хамгийн том хотоор дамжин тархаж байгаа тул албан тушаалтнууд Сидней хот болон түүний эргэн тойрны бүх бүс нутгуудад хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Энэ нь 2020 оны эхэн үеэс хойш хийгдэж буй анхны ийм хөл хорио бөгөөд хурдацтай өсөн нэмэгдэж буй дэгдэлтээс болгоомжилж буйг харуулж байна.
Нисэх онгоцны буудлын лимузингын жолоочоос эхэлсэн кластер бараг 100 тохиолдол руу үсрээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд хэдэн зуун тохиолдол гарах төлөвтэй байна.
Албаны хүмүүс үсчний салон, хүргэлтийн жолооч зэрэг аж ахуй эрхлэгчдэд илүү санаа зовж байна. Учир нь нэгэн үсчний салон хэд хэдэн үсчин нь халдвартай байгааг мэдэхгүй 900 үйлчлүүлэгчтэй байсан бол, хүргэлтийн жолооч нь олон хоног загас зөөвөрлөж хотоор хэрэн хэссэний дараа шинжилгээ нь эерэг гарсан, тиймээс далайн үйлчилгээ эрхэлдэг бүх хүмүүс эрсдэл дунд байна.
Эхэндээ ийм хүчтэй арга хэмжээг эсэргүүцсэн албан тушаалтнууд хэд хэдэн шинэ дамжуулах гинж олдсоны дараа зайлшгүй шаардлагатай болсон гэж мэдэгдэв.
Сидней хот даяар Долдугаар сарын 9 хүртэл хүмүүс гэрээсээ гарч зөвхөн биеийн тамирын дасгал хийх, эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсээ асрах, хоол хүнс худалдаж авах эсвэл бусад чухал үйл ажиллагааг эрхлэх боломжтой.
Австрали бол Ази, Номхон далайн бүс нутагт коронавирусийн уналт, өсөлттэй үргэлжлүүлэн тэмцэж буй олон орны нэг бөгөөд гол төлөв шинэ хувилбаруудаас болоод мөн вакцины тархалт удаашралтай байгаагаас болж байгаа юм. Сидней хотын ихэнх хүмүүс вакцин хийлгээгүй байгаа аж.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр Австралийн иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь дор хаяж нэг тун авчээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
- Эверестийн ууланд гарсан олон арван уулчин коронавирусийн халдвар авсан талаар өөрийн биеэр мэдээлж байсан ч Непал үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
-
Хятадад үйлдвэрлэсэн Синовакийн тунг авсан Индонезийн эмч нар одоо хүртэл өвдөж байна.
-
Энэтхэгийн эмч нар вирусын шинэ хувилбар болох Delta Plus-т санаа зовж байна.
-
Их Британийн эрүүл мэндийн сайдын туслахаа тэвэрч байгаа зурагнууд тарж, түүнийг дэглэм зөрчсөн тул огцрууллаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com