АНУ-ын дуучин, попын гүнж Бритни Спирс эцгийнхээ хууль ёсны асран хамгаалалтаас чөлөөлөгдөхийг хүсч, шүүхэд ханджээ.
Дуучин Бритни Спирс шүүхэд хандаж, өөрийнхөө консерваторын талаар олон нийтэд онц ноцтой мэдэгдэл хийжээ.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу консерватор гэдэг нь хөгшрөлт, бие бялдар, оюун санааны хязгаарлалтын улмаас өөр хэн нэгнийг тухайн хүний санхүүгийн асуудал эсвэл өдөр тутмын амьдралыг нь зохицуулуулахаар асран хамгаалагчаар шүүгч эсвэл дүрмээр томилох үйл явц юм.
Бритни Спирсийн хувьд түүний аав хуучны одын санхүүг сахин халамжлагч байжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа нэгэн цагт мөр зэрэгцэн алхаж байсан алдартнууд болон шүтэн бишрэгчид нь цочролд оржээ. Тэрээр шүүхээс өөрийнх нь амьдрал дахь аавынхаа хууль ёсны хяналтыг зогсоохыг хүссэн байна.
Лхагва гаригт Лос Анжелес хотын шүүхэд дуучин Бритни Спирстэй холбоотой хэргийн сонгол болсон бөгөөд тэрээр шүүх хуралдаанд цахимаар оролцжээ.
Тэрээр өнгөрсөн 13 жилийн турш мансууруулах бодис хэрэглэсэн, өөрийнх нь хүслийн дагуу ажиллахаас өөр аргагүйд хүрсэн, мөн жирэмслэх эсэхийг нь хянадаг байсан тухай баримтаар дэлгэжээ.
Тэрээр “Би үгүйсгэгдсэн. Би цочирдсон. Би траумад орсон. Би зүгээр л амьдралаа буцааж авахыг хүсч байна" гэсэн байна.
Мөн тэрээр “Энэхүү консерватив нь зүй бус үйлдэл гэж би үнэхээр итгэж байна. Би бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байх шиг байна" гэжээ.
Улс орны өнцөг булан бүрээс ирсэн дэмжигчид шүүхийн танхимын гадаа цугларч #FreeBritney хэмээн хашгарцгаажээ.
Тэнд байсан нэгэн шүтэн бишрэгч "Бодит байдал бидний төсөөлж байснаас муу байна" гэж гэсэн байна.
Лхагва гаригийн сонсголын дундуур дуучин Мерайн Кэри олон нийтийн сүлжээнд Бритни Спирсд хандан "хүчтэй байгаарай" хэмээн жиргэжээ.
Мөн Лиз Фэйр охиныхоо хөрөнгийг хянахын тулд эмэгтэй хүнийг “галзуурсан” гэж тунхаглах нь “эцгийн эрхт ёсны тоглоомын дэвтэр дээрх хамгийн эртний заль мэх” гэж бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com