Сидней хотод шинэ ковидын кластер илэрлээ. Үүнээс 49 тохиолдол маш халдвартай "дельта" хувилбартай болох нь батлагдаж, Австралийн хамгийн том хотын таван сая оршин суугчдыг зорчихыг хоригложээ.
Ойрын хэдэн сар бараг л тэг тохиолдолтой байсны дараа дахин маск зүүх зайлшгүй шаардлагатай боллоо. Мөн хүмүүсийг гэрээсээ ажиллах хүсэлт тавин, олуулаа цугларахыг хориглосон байна.
Сидней хотын нисэх онгоцны буудлын лимузины жолоочийн шинжилгээнээс "дельта" хувилбар эерэг гарсан үеэс эхлэн Шинэ Өмнөд Уэльсийн эрүүл мэндийн ажилтнууд өвчний тархалтыг зогсоох гэж долоо илүү хоног үзэж тарж байна. Энэхүү жолоочийг эрүүл мэндийн талаарх зааврыг зөрчиж, вакцин хийлгээгүй хэмээн буруутгаж байгаа бөгөөд гадаадын нисэх компанийн багийг тээвэрлэж байхдаа халдвар авсан гэж үзэж байгаа юм.
Сүүлийн үеийн ихэнх тохиолдлууд нь хэдхэн секунд яриа үүсгэж зогсоход нэг хүнээс нөгөөд халдаж байгаа бөгөөд дэлгүүр, битүү орчин жишээлбэл кафед хэдхэн секундын дотор агаарт тогтдог аж. Албаны хүмүүс илүү олон тохиолдлууд, хүндрэлүүд тулгарахаар байна гэж сэрэмжлүүлжээ.
"Цартахал эхэлснээс хойшхи Шинэ Өмнөд Вальсийн /New South Wales/ хамгийн аймшигтай үе байж магадгүй юм" гэж мужийн Ерөнхий сайд Глэдис Бережиклиан хэлсэн байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Олон улсын валютын сангаас улс орнууд вакцин худалдаж авах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх, өрөө төлөхөд ашиглаж болох 650 тэрбум долларын нөөц санг гаргах төлөвлөгөө боловсруулж байна.
-
2020 оны дундуур АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын хувьд бараг шинж тэмдэггүй тохиолдол болгон бүртгэгдээгүй байна гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн шинэ судалгаагаар мэдээлэв.
-
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель коронавирусийн халдварын тоо буурч байгаа ч Европчууд “сэрэмжтэй байж”, цар тахал дууслаа гэж хууртахгүй байхыг анхаарууллаа.
-
Жонсон & Жонсоны вакцинаас Бразил руу гурван сая тун илгээхээр төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com