Хонконгод болсон жагсаалд оролцсон эсэргүүцэгч үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу шүүх хуралд оролцсон анхны хүн болжээ. Шүүх хурал өчигдөр буюу лхагва гаригт болжээ.
23 настай Тонг Ин Кит эсэргүүцлийн үеэр мотоцикл унан далбаа намируулж явсан бөгөөд ингэж явахдаа түүнийг зогсоох гэж оролдсон хэд хэдэн цагдаа нарыг мөргөжээ.
Одоо түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм.
Тэрээр Хонконгод шинэ дүрмийн дагуу баривчлагдсан 100 гаруй хүний дотроос шүүх хурлыг эхлүүлсэн анхны хүн юм.
Түүний хэрэг Их Британийн нийтлэг эрх зүй, шударга ёс, хараат бус байдлын зарчим дээр үндэслэсэн тус хотын шүүхийн тогтолцоо, Бээжингийн өргөн цар хүрээтэй аюулгүй байдлын хуулийг хэрхэн тайлбарлаж, мөрдүүлэхийг турших анхны хэрэг юм.
Үүнээс гадна ардчилалыг дэмжигч Хонконгийн Apple Daily сонин өнөөдөр сүүлчийн дугаараа хэвлүүлж, албан ёсоор хаагдаж байна. Цагдаа нар дансыг нь царцааж, оффисуудыг нь нэгжиж, шилдэг редакторуудыг нь баривчилснаас хойш хэдхэн өдрийн дотор өрнөж буй үйл явц билээ.
Ардчиллыг дэмжигч хууль тогтоогч асан Эмили Лау "Apple Daily бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, эрч хүчтэй нийгэмтэй гэдгийн баталгаа байсан. Гэхдээ өнөөдөр Apple Daily байхгүй болно" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com