Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн эсрэг вакцинжуулалт удаашралтай байгаад бухимдаж, вакцин тариулахаас татгалзаж буй хүмүүсийг сүрдүүлсэн байна.
Тэрээр "Та нар вакцинаа сонго эсвэл намайг та нарыг шоронд хийхийг сонго" гэж Дутерте нийслэл Манила хотын вакцинжуулалтын хэд хэдэн цэг дээр ирц тааруу байгаа гэсэн мэдээллийн дараа телевизээр үг хэлэхдээ хэлсэн байна.
Мөн тэрээр "Гэхдээ та нар чадахынхаа хэрээр энд баймаар байвал, хүн болж вирусыг тээж чаддаг л юм бол вакцинд хамрагдаарай. Үгүй бол би тосгоны бүх ахмадуудад вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийн тоог гаргахыг тушаана. Тэгээд хэрвээ үгүй бол та нарт гахайнд тарьдаг ивермецин тариулна шүү.
Намайг битгий буруугаар ойлгоорой, энэ улсад хямрал нүүрлээд байна. Филиппинчүүд засгийн газрыг үл тоомсорлож байгаад л намайг бухимдуулж байна" гэжээ.
Ерөнхийлөгч Родриго Дутерте илэн далангүй яриагаараа алдартай бөгөөд энэ хэлсэн үг нь эрүүл мэндийн салбарынхны “Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэх нь сайн дурын хэрэг” гэж хэлсэнтэй зөрсөн юм.
Филиппин улсад 1.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, ковид-19 тахлын эсрэг тэмцэж байна.
Зургаадугаар сарын 20-ны байдлаар зорилтот бүлгийн 70 сая хүнээс ердөө 2.1 сая хүн бүрэн вакцинд хамрагдсан байна.
Вирусыг агуулсан хатуу хандлагаараа шүүмжлэлд өртсөн Ерөнхийлөгч Родриго Дутерте сургуулиудыг дахин нээхгүй гэсэн шийдвэр дээрээ ч мөн бат зогссон юм.
Б.Бүжлхамаа
www.reuters.com