x

Австри улс дарсны маргаанаас болж Хятадын эсрэг гомдол гаргалаа

Хятад улс өнгөрсөн онд дарсандаа 218 хувь хүртэл татвар ногдуулсны дараа Австрали Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) албан ёсоор гомдол гаргалаа.

Худалдааны буруу үйл ажиллагаанаас болж тарифыг нэмсэн гэж Хятад улс мэдэгдсэн бөгөөд Австрали үүнийг няцааж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадтай шууд харилцахад бэлэн хэвээр байгаа гэж Австрали мэдэгджээ.

Хятад бол Австралийн дарсны экспортын хамгийн том зах зээл бөгөөд дарсны үйлдвэрүүд энэ огцом өсөлтөнд маш их нэрвэгдсэн гэж мэдэгджээ.

Энэхүү маргааныг ДХБ-д шилжүүлэх шийдвэрийг дарс үйлдвэрлэгчидтэй өргөн хэмжээнд зөвлөлдсөний дараа гаргасан гэж Австралийн засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, "Засгийн газар бидний санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд ДХБ-д тогтсон системийг ашиглан Австралийн дарс үйлдвэрлэгчдийн эрх ашгийг тууштай хамгаалсаар байх болно" гэж Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дэн Техан хэлжээ.

Хятад улс Австралийг олон улсын худалдааны эрх зүйд хууль бусаар үйлддэг демпинг хэмээх худалдааны практикт буруутгаж байгаа юм.

Демпинг гэдэг нь тухайн улс дотооддоо зах зээл дээрээс авдаг үнээс доогуур үнээр бүтээгдэхүүнээ нөгөө рүү экспортлох явдал юм. Зорилго нь гадаад улс дахь зах зээлийнхээ хувийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнөөс хөөх явдал аж.

Хоёр улс нь худалдааны чухал түншүүд боловч Австрали улс Ковид-19 гарал үүслийн талаар олон улсын шалгалт хийхийг уриалснаас хойш дипломат харилцаа улам дордсон байна.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны засгийн газар эдийн засгийн шахалтад бууж өгөхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан.

Өнгөрсөн оны сүүлчээр Хятад Австралийн дарсныхаа тарифыг нэвтрүүлж, таван жилийн турш тогтвортой байх боломжтой гэж мэдэгдсэн. Энэ нь арвай, үхрийн мах, нүүрс гэх мэт Австралийн бараанд олон сарын турш хориг арга хэмжээ авсны дараа хийсэн алхам байв.

Австралийн дарс үйлдвэрлэгчид 2020 оны Арванхоёрдугаар сараас 2021 оны Гуравдугаар сар хүртэлх дөрвөн сарын хугацаанд Хятадад ердөө 12 сая австрали доллар (9 сая доллар; 6,5 сая фунт) дарс тээвэрлэжээ.

Жилийн өмнөхөн мөн үед тэд Хятад руу 325 сая долларын үнэтэй дарс экспортолж байжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 26 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 27 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 31 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 цаг 34 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 цаг 36 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 1 цаг 39 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 1 цаг 42 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 1 цаг 45 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 4 цаг 38 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 4 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 8 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 11 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 14 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 15 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 17 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 18 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 19 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 20 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 22 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 22 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top