Энэтхэг улс даваа гаригт 8.6 сая тун ковидын эсрэг вакцин тарьж, насанд хүрэгчдэд үнэгүй вакцин санал болгосон шинэ бодлогын эхний өдөр үндэсний дээд амжилтыг тогтоожээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Энэтхэгийн 950 сая орчим насанд хүрэгчид энэ оны эцэс гэхэд бүрэн вакцинд хамрагдах боломжтой аж.
Энэтхэгийн Засгийн газар маш удаанаар эхэлсэн вакцинжуулалтын ажлыг түргэсгэнэ гэж найдаж байна. Одоогийн байдлаар Энэтхэгт нийт иргэдийн 20 хүрэхгүй хувь нь дор хаяж нэг тун авсан, 5 хүрэхгүй хувь нь бүрэн вакцин хийлгэсэн байгаа юм.
Вакцинжуулалтын энэхүү амжилт нь Хятадаас гадна өөр ямар ч оронд хийгдээгүй нэг өдрийн доторх хамгийн олон хийсэн ковидын эсрэг вакцин байв. Гэвч энэхүү өсөлт нь түр зуурын шинжтэй байж магадгүй юм хэмээн олон улс шинжиж байна. Учир нь одоогоор бэлэн байгаа вакцины нөөц, хангамжууд ийм хурдтай явбал ирэх долоо хоног гэхэд хэцүүхэн байдалд орохоор байна гэжээ.
Энэтхэг улс Наймдугаар сараас оны эцэс хүртэл 1,3 тэрбум тун хүргэх амлалт өгсөн Serum Institute болон өөрийн орны үйлдвэрлэгч Bharat Biotech-ээс үйлдвэрлэсэн тунгуудад найдаж байна.
Дэлхийн бусад оронд ковидтой холбоотой:
-
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн эсрэг вакцинаас татгалзсан хүнийг шоронд илгээхээр заналхийлэв. Тус улс Зүүн Өмнөд Азийн хамгийн том дэгдэлттэй тэмцэж байна.
-
Тайландад цар тахал аялал жуулчлалын салбарыг сүйтгэсний дараа эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж найдаж, вакцин хийлгэсэн жуулчдад зориулж Пукет арлыг нээлээ.
-
Кени улсад халдварын тархалт нэмэгдэж байна.
-
Колумби улс Ковид-19-ийн нас баралтаар 100 мянга хол давсан 10 дахь улс болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com