Этиопчууд хүчирхийлэл, бойкотоос болж удаан хугацаагаар хойшлогдсон сонгуульдаа санал өгөхөөр боллоо.
Ерөнхий сайд Абий Ахмед хэлэхдээ, энэ бол олон арван жилийн турш үргэлжилсэн дарангуйллын засаглалын дараахь анхны чөлөөт, шударга сонгууль болно гэсэн юм.
Тэрээр сөрөг хүчний намуудыг эргэж ирэхийг зөвшөөрч, олон мянган улс төрийн хоригдлыг сулласныхаа төлөө магтаал хүртээд байсан юм.
Харин одоо Тиграй дахь дайн олон улсын анхаарлыг татаж, эрхийн байгууллагуудад засгийн газар эрх чөлөөг нь буцааж байна гэж мэдэгджээ.
Хүмүүнлэгийн байгууллагууд саяхан Тиграйд 350,000 хүн өлсгөлөнгийн ирмэгт тулж ирснийг анхааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департамент "Удахгүй болох эдгээр сонгуулийг зохион байгуулах орчны талаар маш их санаа зовж байна" гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.apnews.com