Хонконгийн Засгийн газрын улс дотроо санал зөрөлдөөсөн хүмүүсийн эсрэг кампанит ажил улам өргөжиж байна.
Хэвлэлийн магнат Жимми Лайгийн эзэмшдэг мэдээллийн хэрэгсэл болох Apple Daily-ийн төв байранд цагдаа нар хүчээр дайралт хийсэн нь тус хот хэвлэл мэдээллийнхэнд "бичсэн зүйлдээ анхааралтай байгаарай" гэсэн анхааруулга илгээжээ.
"Тэдэнтэй битгий холбогдоорой, тэднээс хол бай" гэж Хонконгийн Аюулгүй байдлын сайд Жон Ли мэдээлэл хийхдээ сонины сэтгүүлчдийг иш татан хэлсэн байна.
Apple Daily компани харин ч үйл хэргээсээ ухрахгүй бөгөөд баасан гаригт өдрийн дундаж 90,000-ээс хэд дахин их буюу 500,000 хувь сонин хэвлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
"Одоогийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн бид маргааш ердийн хэв маягаар сониноо хэвлүүлэх зорилгоор ажлаа үргэлжлүүлэн хийх болно" гэж Next Media үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэлдээ бичжээ.
Энэ зуур цагдаагийн газрынхан Apple Daily-ийн шилдэг редакторуудыг баривчилж, хөрөнгийг нь царцааж, редакцид нь нэгжлэг хийж, Хонконгод гадаадын хориг тавихыг уриалсан олон арван нийтлэл олсон гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)