x

Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлалын төгсгөлд нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй.

Тиймээс шинэ тутам баригдсан хэдий ч Ази тив, улмаар дэлхийд танигдаад буй тус улсын томоохон театр музейн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэднийг өөрийн оронд урьж туршлага солилцох, хамтран ажиллах талаар ярилцлаа.

“Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв азид хамгийн томд тооцогддог аж. Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв, загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоногложээ.

Нийт 64.000мкв талбайтай,1500 суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог аж. Тус барилгыг 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жил зургаан сарын хугацаанд барьсан бөгөөд Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үздэг аж.

БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд мөн л Төв ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Музейн дизайныг БНСУ-ын “Design to be Art” компани, санхүүжилтийг Казакстаны “КазМунайГаз” хийжээ.

Нийт 74.000 мкв талбайтай, 9 давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас “Иссыкийн алтан хүн” алдарт археологийн олдвор багтдаг аж. Музейд орчин үеийн технологийн дэвшлийг бүрэн ашиглаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 47 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 49 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 0 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 2 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 15 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top