x

Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд 6.4 сая долларын нэмэлт тусламж үзүүлнэ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(АНУ-ын ОУХА) болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг (6.4 сая ам.доллар) олгохоор тусгасан талаар АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарлав.

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа Америкийн Нэгдсэн Улс бахархаж байна” гэж онцлон тэмдэглэв. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэж тэрбээр мөн хэлэв.

  • Энэхүү нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэр(ЖДҮ)-ийг дэмжин Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тусална. АНУ-ын ОУХА-ийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглал сайжруулах, эмзэг ААН-үүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.
  • Мөн АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Сангийн Яамтай хамтран монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх болно. АНУ-ын ОУХА эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад ардчилал, тогтвортой хүртээмжтэй эдийн засгийн хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнолыг дэмждэг. АНУ-ын ОУХА өөрийн LEAD хөтөлбөрөөрөө ардчиллыг Монголд хөгжүүлэх шинэ үеийнхэний манлайлагчдыг тодруулан гаргаж ирэхэд туслаж байна.

АНУ-ын ОУХА өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр үүссэн билээ.

АНУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 42 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 46 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 48 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 2 цаг 59 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 1 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 6 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 9 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 14 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 25 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top