x

Б.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авснаар бидэнд хоёр гарц үлдэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.10.07/ хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцсэн байна. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 

-“Хоригтой холбоотой тайлбар хэлэхэд есдүгээр сарын дундуур УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ өнгөрсөн Баасан гаригт хоригийг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бидэнд хоёр гарц үлдэж байгаа. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулах, дараагийнх нь гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах юм.

Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг хуралдана.

Хоёрдугаар асуудал нь нийслэлд өнгөрсөн долоо хоногт хүйтэрсэн. Сайжруулсан түлштэй холбоотой байж болзошгүй хүний амь эрсдсэн асуудал гарсан. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд бүлгийн нийт гишүүдийнхээ өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ асуудлаар бүлгийн хурал дээр Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Сайжруулсан түлшинд тавьж байгаа хяналт, түлш олголт болон зуухны стандарт зэрэг олон асуудлаар бүлгийн гишүүд ярилцлаа. Ингээд бүлгээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн чиглэл өгч байна.

Мөн энэ асуудалд түлж байгаа стандарт болон зуух зэрэгт яаралтай дүгнэлт гаргах нь зөв гэж үзлээ" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 53 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 55 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 56 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 59 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 3 цаг 1 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 12 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 14 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 19 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 22 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 27 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 33 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 34 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 35 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 38 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top