x

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр, Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин Эдийн засгийн байнгын хороо Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр, Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн 12.00 цагаас Ёс зүйн дэд хорооны хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал, зарим гишүүдийн ХОМ-ийг шалгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Сануулахад, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсонтой нь холбогдуулан дэд хорооны даргаас чөлөөлсөн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм.

14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэнэ. Мөн Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээх тухай, БНБУ-ын Минск хотод Элчин сайдын яам нээх тухай, АНЭУ-ын Абу Даби хотод Элчин сайдын яам нээх талаар хэлэлцэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 19 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 30 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 35 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top