x

ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв.

ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн тул Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд зэвсэгт хүчний сахилга батыг сайжруулах, цэргүүд нас барсан хэргийг судлан шийдвэрлэхийг нэр дэвшигчид захилаа. УИХ нэр дэвшигчийг дэмжсэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж ЗХЖШ-ын даргыг томилно.

Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 51 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 54 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 55 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 57 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 3 цаг 0 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 11 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 12 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 18 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 21 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 26 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 32 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 33 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 34 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 37 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top