Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад улсын иргэнийг шагнах тухай” зарлиг гаргаж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломменийг Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа.
Түүнийг Монгол Улс-Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна.
Найрамдал медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэлээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба