2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өчигдөр орой АТГ-аас баривчлан саатуулсан байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 буюу хахууль авах, 22.5 буюу хахууль өгөх, 22.6 буюу гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэсэн зүйл заалтыг үндэслэн ийнхүү саатуулжээ.
Дашрамд сануулахад тус яамны газрын дарга Д.Доржхандыг өнгөрөгч есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас мөн саатуулан баривчилсан нь өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.