Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сочид болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал, БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд 1957 онд байгуулсан Худалдааны гэрээнд нэмэлт оруулсантай холбоотойгоор ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.
Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “Риа Новости” болон олон улсын “Валдай” клубын хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өгсөн байна.