x

Сонгуульд зориулсан, хавтгайрсан халамжтай 2020 оны төсөв

Монгол гэдэг их айл ирэх онд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагдана.

Үндсэндээ төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийг эзэлж байна. Сард олсон орлогоо арай чүү хүргэх үү, эсвэл хангалттай зарцуулаад үлдсэнийг нь хуримтлуулах уу гэж үзэг цаас нийлүүлэн тооцоо бодож суугаа Доржийн амьдралтай улсын төсвийг зүйрлэж болох юм.

Дорж тооцоо бодсоныхоо хүчинд сарынхаа орлогыг амьдралдаа өлхөн хүргэж бүсээ чангалах үедээ ч хэмнэчихдэг бол Монгол Улсын төсөв жилийн жилд төсөөлсөн төлөвлөснөөсөө алдагдалтай гарах нь энүүхэнд. Орлогоо буруу тооцоолсноос үүдсэн энэ байдал сүүлийн 20 гаруй жил явж, байсхийгээд баталсан төсвөө УИХ тодотгож ирсэн.

Харин сүүлийн хоёр жилд төсөвт тодотгол хийгээгүй нь сайн хэрэг ч цуутай хүүхэн хуримгүй гэгчээр Ч.Хүрэлбаатар сайд ирэх оны төсвийг сонгууль нэвт “үнэртсэн” төсөв болгож боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ, орон нутгийн ээлжит сонгууль ирэх жилийн зургаадугаар сард болно. Урьд хожид хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийхээр тооцож. Өмнө нь санхүүжилт нь гацсан “царцсан” төслүүдийн хөрөнгийг ч шийдэж өгөхөө Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ. Тэрбээр “Энэ хөрөнгө оруулалтыг Засгийн газар арилжааны бондгүйгээр мөн арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хийж байгаа.

Цагаа олсон, үр ашигтай гэж харж байна. Ирсэн боломжийг ашиглаад одоо л хийж авах ёстой. Орлого унасан, төсвийн буруу бодлого хэрэгжсэн үед ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийвэл өндөр хүүтэй зээл авч таарна. Тэгэхээр үр өгөөж нь маш бага болно” хэмээн эвтэйхэн тайлбарлах юм.

Жижиг 76 тойргийн зовлон жил бүрийн улсын төсөв дээр маш тод харагддаг. Улс орныхоо амин чухал асуудлыг том зургаар нь харж шийдэхгүй хуримтлуулсан хэдэн төгрөгөө 76 тийш хуваарилдаг. Эндээс үүдээд шаардлагагүй газар сургууль, цэцэрлэг барьж, хэрэгтэй хэрэггүй угтах хаалга, самбар мэтэд хөрөнгө мөнгөө цацна.

Аливаа улс үндэстэн эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, заавар чигээр нь явж байж хөгжиж ирсэн түүх бий. Гэтэл энэ салбарт манай улсын зарцуулдаг төсөв ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй.

Үндсэндээ боловсрол, соёл, хүнээ хөгжүүлэх салбаруудад төсөв барагтаа бол очихгүй байгаа нь өнөөдрийн хямралт нөхцөл байдлын эхлэл болсныг хэн хүнгүй гадарлахтайгаа болжээ. Гэсэн ч үе үеийн эрх баригчид сонгуулийн өмнөх жил татвар төлөгчдийн мөнгөөр “гар нүүрээ угаадаг” жишиг арилахгүй, засрахгүй нь ээ.

Монгол бол мал аж ахуйн орон. Харамсалтай нь манайд ардчиллын он жилүүдэд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж чадаагүйгээс уул уурхайг шүтсэн, түшиглэсэн орон болчихоод байна.

Улсын төсөв нь уул уурхайгаас хэт хамааралтай, дэлхийн зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унавал дагаад эдийн засаг урууддаг. Эсрэгээрээ эрдсийн үнэ нэмэгдвэл манай улсын төсөвт орох орлого нэмэгддэг ч замбараагүй зарцуулалт, хавтгайрсан халамжийн үрээр иргэдийн амьжиргаанд бодитой өөрчлөлт болж очдоггүй.

Ямартай ч манай улс ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, тонн тутмыг нь 75 ам.доллароор зарахаар тооцжээ. Харин 1.2 мянган тонн зэс, 8.3 мянган тонн төмрийн хүдэр, 19 тонн алт экспортолно гэж төлөвлөж байна. Зэсийг тонн тутмыг нь 5,991, төмрийн хүдрийг 50 ам.доллараар, алтыг унциар нь 1,540 ам.доллар байхаар төсөвт тооцжээ.

Гэтэл ирэх онд Хятадын зах зээлээс хамаараад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах прогнозыг холбогдох байгууллагын шинжээчид хэлж байна.

Ирэх жил нийгмийн даатгалын болоод төрийн албаны шинэ хуулиуд хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор цалин, тэтгэвэрт өөрчлөлт орно. Энэ хүрээнд тэтгэвэр, цалингийн зардал өсжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардал ч өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн байна. Сангийн яам ирэх жилийн төсвийг боловсруулахдаа инфляцыг найм, эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байхаар тооцжээ. 

Цалин, тэтгэвэр, халамжид ийм хөрөнгө зарцуулна

-2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн (ТҮ)-ний алба хаагчдад төрийн хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг -Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг/418.4 мянган хүн хамрагдана/

-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг нийт /137.5 мянган хүн хамрагдана/

-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болно. /117.3 тэрбум/ 

-Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ. /10.2 тэрбум/

-Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. /12.7 тэрбум/

Үүнээс гадна МСҮТ-д суралцагчдад одоо cap бүр 100 мянган төгрөг өгч байгаа бол ирэх оноос 200 мянга болгож 40 мянган сурагчдад 79.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

Дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгахаар төлөвлөсөн байна.

Анх төсөвт тусгасан мөнгөн дүнгээсээ төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн царцсан барилгын төсвүүдийг хуугаар нь Сангийн яам сонгуулиас өмнө амжиж санхүүжүүлэх нь.

Жишээ нь, анх гурван тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулах байсан эмнэлгийн барилгын төсөв хэдхэн жилийн дотор 5-6 дахин өсөж 20 тэрбум төгрөгт хүрсэн жишээ бий. Өнгөрсөн жилүүдэд нэгэнт ажил авчихаад төсвөө нэмээд ажил гацаагаад сууж буй компаниудад хөрөнгийг нь өгч чадахгүй Засгийн газар “ацан шалаа”-нд ороод байв. Тэгвэл ажил гүйцэтгэгч нэртэй “шантаачид” санасандаа хүрч, хүссэн төсвөө авах нь ээ.

Үүнээс гадна ирэх онд болох ээлжит УИХ, орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Гадаад болон дотоод эдийн засгийн эрсдэл, түүхий эдийн ханш буурах Хятадын зах зээлийн эрсдэл, манайх олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх хар жагсаалтад орох хэвээр байгааг төсөв боловсруулагчид тооцсон нь сайн хэрэг.

Гэхдээ банкуудын активыг шалгаж буй шалгалтын дүн тааруухан гарвал эрсдэлтэй. Учир нь манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар бүрдүүлдэг. Дээрээс нь хэдийгээр мөнгө тараахгүй ч хэт халамжид дулдуйдаж, салбар бүрт мөнгө очихоор байна.

Сонгуулийн насны 1.9 сая гаруй хүний ихэнх нь тэтгэвэр, тэтгэмж, цалингаа нэмүүлж, МСҮТ-ийн 80 орчим мянган суралцагч cap бүр 200 мянган төгрөгийн цалин авахыг “халамж” гэхээс өөр юу гэх вэ.

Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулийн нөлөөгөөр төсөвт үрэлгэн, хүнийрхүү сэтгэлээр ханддаг байдал оршсоор л байна. Үр дүн нь өнөөдөр биш юмаа гэхэд маргааш миний, таны талхны үнэд нөлөөлж, халаасанд тань зөвшөөрөлгүйгээр гараа дүрж байна.

ТӨСВИЙН ОРЛОГО

  • Татварын орлого 10 их наяд
  • Татварын бус орлого 991 тэрбум
  • Тусламжийн орлого 150 тэрбум
  • Тогтворжуулалтын сангийн орлого 125 тэрбум
  • Ирээдүйн өв сангийн орлого 977 тэрбум

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ:

  • Цалингийн зардал: 2.6 их наяд
  • Тэтгэвэр тэтгэмж, татаас 4.2 их наяд
  • Зээлийн хүүгийн төлбөр 960 тэрбум
  • Хөрөнгө оруулалтын зардал 3 их наяд 679 тэрбум
  • Бараа үйлчилгээний бусад зардал 2 их наяд 140 тэрбум
  • Эргэж төлөгдөх зээл 255 тэрбум төгрөгөөр тооцжээ.                                                                                                                  "Үндэсний шуудан" сонин
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 55 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 58 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 3 цаг 2 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 3 цаг 4 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 15 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 17 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 22 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 25 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 30 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 36 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 37 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 38 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 39 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 41 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top