x

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.    

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.98)
    Наад баяр наадам чинь хэрээс хэтэрлээ.
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Ард (66.181.189.78)
    Энэ балай зөнөсөн чавганцаас олигтой эх оронч санаа гарахгүй э, амралт олширбол архидалт нэмэгдэнэ, улс орон ард түмнээ архинд живүүлэх л юмс сэдэж, тэрийгээ 1 их хүнд хэрэгтэй юм хийсэн мэтээр чалчаад явна да, ийм юмнууд үхэж далд орвоос зохилтой
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Жагаа (202.170.82.39)
    Ядарч яваадаа тусалдаг архи тамхи хулгай худлыг тэвчсэн өдөр болдог энэ өдрийг Гандан дээр өнгөрүүлдэг Харин цагаан хоол энэ үед өгвөл бүүрч сайхан болно Одоо Гандан том дугантай болсон бясалгал лекц асуудалгүй болсон байх Өглөөнөөс орой хүртэл шашны том хийд олон нийтийн байгуулга хамт арга хэмжээ зохиодог Үлгэрийн далай дар эхийн намтаоаар хүүхдийн жүжиг найруулсан хүүхэд их сонирхосон Сайхан ёсзүй суртхуунтай энэрэл хайрын баяр болдог юмдаа Санаачлагчидад урт нас удаан жаргал ерөөе
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Бат-эрдэнэ (66.181.161.88)
    Энэ бол зөв. Нэг өдөр ч гэсэн архигүй эрүүл баяр хөөртэй амар амгалан нэг өдрийг өнгөрүүлэх нь бидэнд одоо үед яаг хэрэгтэй зүйл мөнөөс мөн
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.171)
    Баяр санаачлахаас өөр зүйлд тархи нь хүрэхгүй байгаа юм байх даа. Тогтмол цалинтай энэ мэтийн хүмүүст баярын өдөр олон тусмаа сайхан байх. Тэртэй тэргүй цалингаа бүтэн авна. Гэтэл хувиараа бизнэс хийдэг ялангуяа цаг зэргээр болон хийснээр цалинждаг хүмүүс баярын өдөр олон болохоор сард авах цалин нь буурдаг. Тэгэхээр ард түмнээ баярлужлаад байна уу хорлоод байна уж
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (59.153.113.131)
    архи ууж агсан согтуу тавихгүй энэ мэд гэгээн баяр нэмэгдэж байвал зүгээр шүү. ууж иддэг зарим баяраа харин цөөлмөөр байна. ёс заншилаа дээдэлж эцэг эхээ ах захаа хүндэлдэг цагаан сар . бас нас нэмж ажил үйлсээ үнэлдэг шинэ жил. туурга тусгаар улс үндэсний баяр эрийн гурван наадам .энэ хэдэн наадмаа хийгээл болоо ш дээ. өөр баярлуулмаар хүмүүсээ төрсөн өдрөөр нь баярлуулаад болоо ш дээ. жишээ нь мартыг бол эхнэрээ төрсөн өдрөөр нь л сайхан баярлуул. цэргийн баярыг бол нөхрөө төрсөн өдрөөр нь л баярлуул. эх үрс аавууд гээд бусад баярыг ч гнсэн.
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 54 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 57 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 58 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 3 цаг 0 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 3 цаг 3 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 13 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 15 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 21 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 24 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 28 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 35 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 36 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 37 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 40 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top