Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрөгч 2018 онд ЖДҮХС-гаас зээл авсан нь илчлэгдсэний дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Үүнээс хойш арван сарын дараа буюу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас З.Мэндсайханыг ТӨБЗГ-ын даргаар томилсон байна. Түүнийг шинэ энэ албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.
З.Мэндсайхан нь эдийн засагч мэргэжилтэй.
1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
1996-2001 онд СЭЗДС, Эдийн засагч, бизнес судлаач
2006-2008 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр
2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
2015-2016 онд Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
2016 оноос Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар ажилласан.