x

Долоо дахь парламентын долоо дахь чуулганы онцлохууд

Долоо дахь парламентын долоо дахь чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Сонгуулийн өмнөх жилийн отгон гэдгээрээ онцлогтой энэ удаагийн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татах олон хуулийн төсөл хэлэлцэхээр баталжээ.

Тодруулбал, 2020 оны улсын төсөв, гурван шатны сонгуулийн хууль, хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, нийслэлийн эрх зүйн байдал, хот тосгоны эрх зүйн шинэчлэлт гээд олны анхаарал татахуйц төслүүдийг нэрлэж болно. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн мэдээллийг хүргэе.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ ЯМАР БАЙХ ВЭ?

Жил бүрийн намрын чуулганы гол ажил нь улсын төсөв батлах гэхэд хилсдэхгүй. 2020 оны төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. 2020 оны төсөв нь сонгуулийн жилийнх гэдгээрээ ихээхэн онцлогтойн дээр бүтээн байгуулалт руу чиглэсэн зарлага ихтэйг хэвлэлүүд онцолж буй.

Хийсэн ажил, хэлсэн амлалтынхаа дүнг тавиулах дөхөж буй төрийн түшээд өөрсдийн тойрогт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хуваарилахаар ханцуй шамлах нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч энэ удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлгээр нэлээд хэл ам гарах магадлалтай. Ямартай ч ирэх оны төсвийг энэ жилийнхээс орлого, зарлага нь их, өөдрөгөөр төсөөлж боловсруулсан гэдгийг салбарынхан хэлж байна.

Нэгдсэн төсвийн төсөлд нийт орлого 12.9 их наяд бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд, нийт зарлага 13.8 их наяд төгрөг байхаар тооцоолсон.

Бүр нарийвчилбал, 12.9 их наяд төгрөгийн орлогын 82.6 хувийг татвар, 7.7 хувийг татварын бус, 1.2 хувийг тусламжийн орлого, нэг хувийг тогтворжуулалтын сан, 7.6 хувийг Ирээдүйн өв сангаас олохоор төсөөлсөн байна. Тэгвэл 13.8 их наяд төгрөгийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт, 26.5 хувийг хөрөнгө оруулалтад, 15.4 хувийг бараа, үйлчилгээний бусад зардалд, 1.8 хувийг эргэж төлөгдөх зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

26 ГИШҮҮНИЙГ ЖАГСААЛТААР, 50-ИЙГ НЬ МАЖОРИТАРААР СОНГОХ НЬ

Өмнөх парламентын үед гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь сонгууль явуулахад хүндрэлтэй, учир дутагдалтай байсныг одоогийн эрх баригчид хэлж буй. Үүний жишээ нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа өгөх хугацааг тусгаагүй нь Хэнтийн нөхөн сонгуульд нэг тушаа болж байв.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, ИТХ гэж гурав салган төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Ингэхдээ улс нэг тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч сонгуулийн холимог тогтолцоог эцэг хуульд тусгуулахаар санал оруулсан нь нэлээд маргаан дагуулсан юм. Улмаар МАН, АН, Ерөнхийлөгчийн гурван тал зөвшилцөж эцэстээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог заахгүй, харин сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар шийдэлд хүрсэн.

Ингэхдээ 76 гишүүний 26-г жагсаалтаар, 50-ийг нь мажоритар системээр сонгоно гэсэн хувилбарыг ярьж эхэлсэн байна. Пропорциональ болон улс нэг тойргоор мажоритар системээр сонгууль явуулах нь олонд танигдсан улстөрчдөд ээлтэй, парламентад анх удаа сонгогдсон шинэ залуу улстөрчдөд халгаатай учраас МАН-ын залуу гишүүд эсэргүүцсэн гэдэг.

Хагас жил гаруйнхны дараа сунгаанд орох гэж буй хүмүүсийн хувьд өөртөө хамгийн ашигтай хувилбарыг дэмжих нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч ямар нэгэн тойрогт нэр дэвшихгүй, амар хялбар аргаар парламентад суух боломжтой учраас МАН-ын ахмад гишүүд болоод сөрөг хүчнийхэн жагсаалтыг дэмжих нь аргагүй.

Тэгвэл хоёр талын дундын хувилбар буюу холимог тогтолцоог ирэх оны сонгуульд хэрэглэх өндөр магадлалтай юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХ УУ?

Чуулганаар хэлэлцэхээр баталсан онцлох хуулийн төслүүдийн нэг нь яалт ч үгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн эрх зүйг шинэчлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагууд идэвхийлэн ярьж буй.

Гэсэн ч нийслэл санхүүгийн хувьд бие даасан байх, хэд хэдэн дагуул хоттой болох агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхгүй дөрвөн чуулганыг үдлээ. Уг нь хуулийн төсөлд нийслэл санхүүгийн хувьд бие даасан байхаас гадна дүүргийг эдийн засаг, нийгмийн хувьд аймагтай адилтган тусгасан. Мөн дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэхэд татварын бодлогоор дэмжих тодорхой зохицуулалттай.

Тухайлбал, дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар чөлөөлнө. Үүнээс гадна дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 10-20 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх зохицуулалт оруулсан.

Энэ мэт зохицуулалтаар хотын төвлөрлийг сааруулж, хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг хуульчилсан байдаг. Гэхдээ төсөлд нарийн төлөвлөөгүй олон зүйл байгаа нь нийслэлээс сонгогдсон зарим гишүүний шүүмжлэлийг хүртэж байлаа.

Түүнчлэн хэсэг гишүүн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албыг салгах, хүн ам ихтэй дүүргүүдийг хот болгох саналыг гаргасан. Энэ саналуудыг хэрхэн тусгаж, өөрчилж, шинэчлэх нь УИХ-ын хэлэлцүүлгээс хамаарна. Харин улсын нийслэлийн эрх зүйг шинэчлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь мэдээжийн асуудал учраас энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй билээ.

МАРГААН ДАГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Үзэл баримтлалыг нь хэлэлцэх үеэс маргаан дагуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэхээр баталжээ. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох зохицуулалт тусгасан байна.

Мөн цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах, хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй.

Хэдийгээр ажилтан, хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй зохицуулалтуудыг тусгасан ч ажил олгогчдоо дэмжээгүй гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгч гишүүдээс хүртсэн.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 19 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 30 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 31 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 32 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 35 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top