x

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье.

Та бүхэн минь сайхан намаржиж байна уу?

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе.

Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ.

Түүнчлэн өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг.

Монголын нийт иргэд, залуу үеийнхний мартахгүй санаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө билээ.

Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл юм. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.

Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн Улсын Их Хурал хийж байна. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг Хүндэт ахмадууд маань ойлгож, дэмжин түшинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ахмадуудынхаа урт удаан наслах, эрүүл саруул, амар тайван, дутуу гуцуугүй аж төрөх, өөртөө таарсан хөдөлмөр эрхлэх, насаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлэх, нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах чиглэлд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн, цаашид ч ямагт анхаарлынхаа төвд байлгах болно.

Та нар минь бидэнтэй ямагт хамт, хамгийн ойр байж, сургаал зөвлөмжөө хайрлан, туршлага сургамжаасаа хуваалцаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явна гэдэгт итгэл төгс байна.

Ахмад буурлууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань ямагт дэвжин дэлгэрч байх болтугай.

 

                                    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Г.ЗАНДАНШАТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 53 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 57 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 59 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 10 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 12 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 17 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 20 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 25 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 31 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 36 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top