x

"Монголын түүхий эдийг Чехийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой"

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм.

Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ.

БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа.

Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд мөн дэлгэрэнгүй санал бодлоо солилцсон юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 3 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 3 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 3 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 3 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 7 цаг 19 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 7 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 7 цаг 30 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 7 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 35 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top