Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.
Хошууч генерал А.Ганбат энэ оны гуравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдсон юм. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон тухайгаа “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэтийн шийдвэр гаргалаа. ЗХЖШ болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэжээ.