x

ГХЯ Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнээс гүтгэлгээ зогсоохыг шаардлаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам өнөөдөр Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийн "Улаан бал" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагатай нь холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт NTV телевизийн “Улаан Бал” нэвтрүүлэгт оролцож, олон нийтэд өөрийн томилгоотой болон ГХЯ-ны талаар буруу ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 16.2-т “Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Энэ хуулийн дагуу Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Ерөнхий консулаар томилсон байдаг.

Гэвч Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа  өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот, хүсэлтийг үндэслэн цаашид хоёр улсын харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлж Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, түүнийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эгүүлэн татсан болно.

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 59 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 6 цаг 2 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 6 цаг 3 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 6 цаг 6 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 8 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 19 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 21 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 26 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 29 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 34 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 40 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 41 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 42 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 45 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top