УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-"Бүлгээр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, мөн АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцах байсан. Гэвч бүлгийн гишүүд эхний асуудлыг ирэх Даваа гаригт бүлгийн хурлаар хэлэлцье гэлээ. Мөн АН-тай зөвшилцөх асуудлаар намын бүлгээс ажлын хэсэг гаргахаар болсон.
Ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө" гэв.
Сэтгэгдэл (1)