x

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

 

Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцан дахь байр сууриа танилцуулав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нийгмийн хамгааллыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, зохистой хөдөлмөрийг бий болгох хэрэгсэл хэмээгээд, 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлүүд тулгарч буйг дурдан, тэгш бус байдал газар авч байгааг онцлов.

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы дарга хэлсэн үгэндээ НҮБ-ын үйл ажиллагаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстойг тэмдэглэж, дэлхий дахины өмнө тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлыг устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, чанартай боловсрол болгох, нийгмийн тэгш оролцоог хангахыг гишүүн орнуудад уриаллаа.

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монакогийн Хан Хоёрдугаар Альберт, Азербайжан, Норвеги, Серб, Тринидад ба Тобаго, Мальта Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай” Мальта Улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурлаа. Түүнчлэн Фэйсбүкээс зохион байгуулж буй булангаар зочилж, ярилцлага өгөв. Хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 52 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 55 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 56 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 59 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 1 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 12 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 14 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 19 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 22 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 27 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 33 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 34 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 35 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 38 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top