x

Сүрьеэгийн 30 эмч мэргэжилтэн БНХАУ-д суралцана

Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурчээ. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлжээ. Мөн сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна.

Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдах гэж байна.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, сургалтад хамрагдаж буй эмч нарыг хүлээн авч уузлаа. Тэрбээр хэлсэн үгэндээ 2019 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулахаар харилцан тохиролцсоны дагуу эхний ээлжийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт зохион байгуулагдах гэж байна.

Эдгээр сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм.

Та бүхэн маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт сүрьеэгийн 30 эмч мэргэжилтэн хамрагдаж байгаа аж.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 14 цаг 24 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 14 цаг 25 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 14 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 14 цаг 27 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 14 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 14 цаг 41 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 16 цаг 52 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 17 цаг 0 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 19 цаг 0 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 19 цаг 3 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 19 цаг 6 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 19 цаг 12 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 19 цаг 13 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 19 цаг 16 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цаг 19 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 19 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 19 цаг 22 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 19 цаг 24 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 19 цаг 26 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 19 цаг 29 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top