2018-2019 оны хичээлийн жил дуусаж, сурагчдын зуны амралт эхлэх гэж байна.
БСШУСЯ-наас гаргасан хуваарь ёсоор I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ.
Мөн III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна. Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байна.
Харин 5, 9, 12 дугаар төгсөх ангийнхны хувьд улсын шалгалтаа өгчихөөд амрах юм байна.