x

Гуравдугаар төв эмнэлэгт Ангиографын аппарат суурилууллаа

2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брэндийн Azurion 3M15 загварын ангиографын аппаратыг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт суурилуулан өнөөдөр хүлээн авлаа.

Энэхүү аппаратыг Монгол Улсын Засгийн газраас улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байна.

Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч, мэргэжилтнүүд Олон улсын түвшинд хүрсэн лавлагаа тусламж үйлчилгээг ард иргэддээ чанартайгаар үзүүлж байгаа билээ. 

Тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг,  тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан, ачаалалтай ажилладаг.

Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл ангиографын нэг аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээд байсан бол энэхүү шинэ аппарат суурилуулснаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт, зүрхний шигдээсийн амь тэнссэн байдалтай ирж байгаа иргэдэд судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографын аппарат суурилуулж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох юм. Энэ аппарат суурилснаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг  эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 28 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 32 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 34 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 34 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 35 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 37 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 37 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 38 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 39 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 40 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 45 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 46 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 47 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 48 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 50 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 18 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 32 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 37 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 42 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 53 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top