x

Автомашины дуут дохиог хоёр л тохиолдолд хэрэглэнэ

 Хуульч зөвлөж байна 

Бидний хэлж сурснаар автомашины сигнал буюу дуут дохио нь зөв хэрэглэвэл хүний амь насыг аврах ч хүчтэй. Харин буруу газар буруу зорилгоор хэрэглэвэл бусдын дургүйг хүргэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг өөр олон олон хор уршиг дагуулж байна.

Улаанбаатар хотын хувьд өглөөний 07 цагаас шөнийн 01 цагийн хооронд автомашины сигналдах чимээ бараг л тасардаггүй. Гэвч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэхээр зохицуулсныг жолоочид тэр бүр мэддэггүй.

Нэгд, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;

Хоёрт, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор”  гэж заасны дагуу дээрх тохиолдолд л дуут дохиог хэрэглэх боломжтой.

Автомашин жолоодох эрхийн үнэмлэхийг авахаас өмнө сургалт, хичээлээр энэхүү зохицуулалтыг бүх жолооч нар заалгаж, судалж дуусаад шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд автомашин жолоодох эрхийн үнэмлэхээ авдаг. Харин жолооны үнэмлэхээ авсны дараа энэ зохицуулалтыг дагаж мөрдөж байгаа жолооч, энэхүү зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьдаггүйгээс дуртай үедээ дуут дохио хэрэглэж болно гэх ойлголт бий болжээ.

Гэвч нэгэнт хууль бий тул дуут дохионоос болж торгуулах эрсдэл танд тохиолдож болох юм. Тодруулбал, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 24 дэх хэсэгт “3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. /хорин нэгж гэдэг нь 20.000 төгрөгтэй тэнцэнэ/

Дуут дохиог ийнхүү хориглох нь тодорхой шалтгаантай бөгөөд үүнээс үүдэлтэй эрсдэл золгүй явдал ч бүртгэгдсэн байна. “Иргэн Б-нь нярай хүүгээ тэврээд автобусны буудал дээр унаа хүлээгээд зогсч байтал замын хөдөлгөөнд оролцож явсан автобусны дуут дохионы улмаас нярай тархинд цус харвасан харамсалтай хэрэг гарчээ”

Ганцхан удаагийн энэ мэт болгоомжгүй үйлдлийн улмаас зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх биш Эрүүгийн хуулийн  11.3 дугаар зүйлд  заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн буруутан болох ч эрсдэлтэй. Энэ үед хамгийн багадаа зургаан  сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх арга хэмжээг шүүхээс авах хууль зохицуулалттай байдаг. Мэдээж нөгөө талд нь хэн нэгэн насан туршдаа эрүүл мэндээрээ хохирогч болон үлдэх юм.

Дуут дохио­гоо түгжрэлд уураа гар­гаж загнах хэрэгсэл, хаалт хаалга онгойлгуулах “түлхүүр”, ойр яваа танилаа дуудах “харилцааны хэрэглэл” бол­гож хэрэглэдэг жолоочид хэзээ нэгэн өдөр торгуулах эрсдэл гаргаж, хариуцлага хүлээх зүйл хийж байна гэдгээ ойлгох шаардлагатай болох нь.

Веритас партнерс хуулийн фирм. Д.Алтангэрэл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 16 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 20 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 22 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 23 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 25 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 25 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 26 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 27 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 28 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 33 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 34 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 35 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 36 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 38 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 6 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 20 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 25 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 30 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 41 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top