x

Зорилтот бүлгээ орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн  ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна.

ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт олон улсад сайн жишиг болдог. Ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.   

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна.

Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг. Хөдөлмөрийн зах зээлд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байхаар ажиллаж байна.

ХБНГУ-ын Шпарк банк Монголбанктай хамтран санхүүгийн ажилчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, орон сууцны санхүүжилтийн системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.

Герман улс 1990 оны үеэс зорилтод бүлгийнхэнд чиглэсэн орон сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийлсэн.

Мөн хүн амын идэвхтэй насжилтыг дэмжих талаар ярилцлаа. Ахмадын идэвхтэй амьдралыг дэмжих мөн тэдний асаргаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал.   

Манай улсад 385,305 ахмад байгаагийн 37,686 нь асаргааны тэтгэмжид хамрагдаж байна.  Ахмад настад хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд ХБНГУ-ын туршлага мөн хэрэгтэй байгаа юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 3 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 7 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 14 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 25 мин Хүйтэн дайн ба Монголын уран 1 цаг 35 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 2 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 11 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 21 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 35 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 2 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 2 цаг 41 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 17 цаг 58 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 17 цаг 59 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 17 цаг 59 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 18 цаг 1 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 22 цаг 33 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 22 цаг 39 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 22 цаг 41 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top