x

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо.

Мөн тэрээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа" гэв.

Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж, машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна" гэлээ.

Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан "Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна" гэсэн юм. 

“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж "Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангах боломжтой" гэв.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин "Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ" гэв.

Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1,380,000 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 26 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 30 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 32 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 33 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 33 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 35 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 36 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 37 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 38 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 39 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 43 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 44 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 45 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 46 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 48 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 16 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 30 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 35 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 40 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 52 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top