x

76 жижиг тойргийн гайг татвар төлөгчид үүрч эхэллээ

2019 оны төсвийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ. Төсвийн хуультай хамт Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан тул төсвийн хэлэлцүүлэг ирэх баасан гаригт үргэлжлэхээр болов. УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэсэн юм.

Засгийн газар 2019 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого есөн их наяд 676,5 тэрбум төгрөг, зарлага 11 их наяд 589,8 тэрбум төгрөг буюу 1,9 их наядын алдагдалтай төсөв оруулж ирсэн байна. 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёр их наяд 546,8 тэрбум төгрөгөөр, үүнээс нэг их наяд 217 тэрбум 580 сая төгрөгийг 2019 онд санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас хоёр тэрбумыг нь Хэнтийн Биндэр суманд “Их Монгол Улс-Эзэнт гүрний цогцолбор”-ын барилга барихад, дахиад хоёр тэрбумыг Батноров суманд “Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолбор”-ын барилгад төсөвлөсөн байх жишээтэй.

Сангийн сайдын багцад 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьснаас Ховд аймгийн Жаргалант сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын татварын хэлтсийн барилгад 1,350 тэрбум,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 80 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөснөөс дөрвөн тэрбум 300 орчим саяыг “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн контор” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг) барихад,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад 48 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөсний 3,2 тэрбумыг Сайншандад “Хөгжлийн бэрхшэлтэй иргэд, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн барилгад,  Дорнод аймгийн Хэрлэн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн төв”-ийн барилгад дөрвөн тэрбумыг, Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгад 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй.

БСШУС-ын сайдын багцад хамгийн их буюу 925 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөснөөс 681 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн барилга барихад. Нийслэлт болон 21 аймагт 310 байршилд сургуул цэцэрлэгийн барилга шинээр эхлүүлж, нэг сургууль цэцэрлэг барихад дунджаар хоёр тэрбум төгрөг тавьсан байна. Хүн ам бага оршин суудаг алслагдсан сумд руугаа төсвийн хөрөнгө оруулалт чирсэн хэвээр. Харин гурван ээлжээр хичээллэж байгаа нийслэлийн сургуулиуд ирэх жилүүдэд энэ хэвээрээ л үлдэх юм байна. Тэгсэн хэрнээ 23 суманд соёлын төв барихад 60,5 тэрбум төгрөг тавьсан байх жишээтэй. Үүнээс гадна бараг аймаг болгонд Хөгжимт драмын театрын барилга шинээр барьж өгөх юм байна.

ЗГХЭГ-ын даргын багцад 47 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсанаас долоон тэрбумаар нь долоон суманд ЗДТГ-ын барилга барих нь. Дарга нар нь шинэ ордонд тухлах гэж байгаа сумдын хоёр нь Баянхонгор аймгийнх. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал суманд Захирагчийн албаны барилга барихад нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн нь ЗДТГ-ын барилгаас тусдаа бололтой.

Гэхмэтчилэн төсвийн хөрөнгө оруулалтыг 330 сумддаа тараадаг хуучин зуршил эргээд ирлээ. Жилийн жилд төсвөө хамгийн их алдагдалтай байхаар баталдгийн жинхэнэ шалтгаан энэ. Сонгуулийн хуулиа өөрчилж, 76 жижиг тойрогтой болсны гай гамшгийг татвар төлөгчид үүрч эхэллээ.

2018 онд нүүрснээс 2.2 их наяд, алтнаас 1.8 их наяд төгрөгийн орлого олсон, дээрээс нь татварын орлого давж биелж байгаа. Ирэх онд ч мөн тийм байна. Гэтэл төсвөөс тэжээгддэг, урсгал зардал шаарддаг барилга байшингуудаа л нэмээд байгаа болохоос баялаг бий болгох, үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөг алга. Уул уурхайн сайдын багцад хоёрхон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь “Зэсийн баяжмалийн үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулах” зардал гэнэ. Тийм байж “Уул уурхайн салбар Монголыг авч явна. Үйлдвэржилтийг дэмжинэ” гэж ярихын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (64.119.26.106)
    Төсөвөө иймэрхшүү зүйлд зарцуулахаар яаж хөгжих вэ дээ. Тендер нэрээр хулгай хийгээд дуусна
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 11 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 13 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 14 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 15 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 16 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 17 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 18 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 19 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 20 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 24 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 25 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 26 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 27 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 29 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 57 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 11 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 16 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 21 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 33 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ...
Top