x

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.

Үндэсний зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг удирдан явуулсан бөгөөд хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцсон санхүүжилт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр “2022 онд анхан шатны тусламж, үйлчилгээг боловсрол, соёлын үйлчилгээтэй хамт тусгай зориулалтын шилжүүлгээс гаргаснаар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө ЭМДС анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг орон нутаг руу бүхлээр нь шилжүүлж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг нэг иргэн болон оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад шилжүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн.

Долдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид ашиглаж буй E-hospital системээс ЭМДЕГ-ын HICS системд мэдээлэл огт ирэхгүй байснаас санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 4-6 сарыг дуустал нэг иргэний санхүүжилтийн 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн шилжүүлсэн. Аравдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл хангалтгүй хүрсэн, мэдээллээ шивэх ойлголт дутуу, E-hospital программ хангалттай хөгжөөгүй гэсэн шалтгаанаар 7-10 дугаар сарын нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн үлдэгдэл 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн олгосон.

Харин 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийг ЭМДЕГ нь тогтоолын дагуу хянасан бөгөөд сумын ЭМТ-үүдэд хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг олгосон бөгөөд арваннэгдүгээр сард нийт нэг иргэний санхүүжилтийн шалгуур хангах анхан шатны эрүүл мэндийн байгууллага 35 гарсан бол арванхоёрдугаар сард үүнээс ч буурсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард өрхийн эрүүл мэндийн төвүүд, E-hospital, ЭМДЕГ хамтарсан уулзалт хийж асуудлыг дахин хэлэлцсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар сургалтуудыг явуулж, оршин байгаа газраас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад чиглэсэн тэгш байдлыг хангах газарзүйн коэффициентийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршлын онцлогоос шалтгаалан ашигладаг болсон зэрэг мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар тодорхой танилцуулсан.

Үндэсний зөвлөлиийн гишүүд ЭМДЕГ-ын даргаас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тухайлбал, E-hospital системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, үзүүлсэн тусламж үйлчилгээний ангилал таардаггүй зэрэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, өндөр өртөгтэй зарим эмчилгээний өртгийг дахин тооцоолох боломж зэрэг асуултуудад хариулт авсан.

Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаасс ирүүлсэн тусламж үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг олгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг 2022 оны 11, 12 дугаар сарын статистик тоон мэдээлэлд үндэслэн 2023 оны төсвөөс санхүүжүүлэх нь зөв хэмээн үзэж ЭМДҮЗ-ийн тогтоол гаргалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 9 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 13 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 15 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 15 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 16 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 18 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 18 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 19 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 20 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 21 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 26 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 27 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 28 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 29 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 31 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 59 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 13 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 18 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 23 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ...
Top