x

С.Энхболд: Орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлнэ

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр "Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны эхний улиралд багтаан оношны бүлэгт тодорхой өөрчлөлтийг хийнэ. Манай улсад 4,500 гаруй онош байдаг. Үүнийг бүлэглээд 705 оношинд багтааснаар эрүүл мэндийн байгууллагууд маань санхүүжилтээ авч байна.

Нийслэлийн хэмжээнд 705 оношийг бүгдийг нь авч байгаа эмнэлэг байхгүй. Тиймээс тусламж үйлчилгээ, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байгаа. Хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг хийдэг. Тухайлбал, улсын нэг эмнэлгийн эмч дөрвөн эмнэлэгт лиценз, материал бүрдүүлж өгч тухайн эмнэлэгт ажиллах зөвшөөрөл авдаг. Нэг сувилагч 17 газарт бүртгэлтэй гэх зэргээр алдаа дутагдлууд байгаа тул сонгон шалгаруулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.

2021 оны төсвийн тодотголоор баталсан 238 тэрбум төгрөгөөс 110 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулсан. Үүний дийлэнх хувь нь орон нутагт хийгдсэн.

Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.

Үндэсний хэмжээнд орон нутгийн эмч нарт сургалт судалгаа явуулж, туршлага солилцох зорилгоор нийслэлийн мэс заслын, харвалтын багуудыг орон нутаг руу явуулж байгаа.

Сумдын судалгаагаар нийт 220 сумд шүдний кабинет байдаггүй гэж гарсан. Иймд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой сумуудад шүдний кабинет байгуулсан. Миний бие өөрөө санаачилж баруун болон төвийн бүсүүдэд амны хөндийн эрүүл ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор салбарын зөвлөл болон анагаах ухааны сургууль зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна.

Энэ жил шүдний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 550 мянган хүн хамрагдсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг тодорхой үе шаттай хийгдэж байсан. Мөн 2019 онд 150 мянган хүн хамрагдсан байдаг.

Бид бүхэн бүх сумд эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж чадахгүй. Тиймээс орон нутагт нь шүдний 20 кабинетыг тохижуулж, дэд бүтцийг угсарсны хүчинд эрт илрүүлгийг зохион байгуулсан. 20 гаруй аймагт шүдний кабинет байгуулсан учраас иргэд өөрсдөө хариуцлагатай хандан эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй" гэв. 

2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хамруулж эхэлсэн. Эрт илрүүлэгт одоогийн байдлаар 501,739 хүн хамрагдаад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 14 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 19 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 21 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 22 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 23 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 24 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 25 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 26 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 27 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 32 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 33 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 34 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 34 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 37 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 4 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 18 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 23 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 28 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top