x

Э.Бат-Үүл: Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая!

Хотын дарга асан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр С.Зорин агсны хөшөөний өмнө мэдээлэл хийж, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг Тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсон талаараа мэдээллээ. 

Тэрээр "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан сонордуулж байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улсын туршлага харуулж байна. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн билээ. Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан дайн. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна.

Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш байгаа хэмээн хардахаар болж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Путины тавдугаар цувааг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уриалан дэмжиж байна.

Х.Баттулга  Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын жирийн олон гишүүдийг төөрөлдүүлж, намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэрээр, АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой юм.

Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе. 

Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая.

Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 42 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 44 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 45 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 46 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 47 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 47 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 49 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 49 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 16 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 19 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 32 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 35 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 42 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 45 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 49 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 54 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 4 цаг 3 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 29 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top