x

БНСУ-ын олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг шинжлэх төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал солилцсон юм. Мөн тус хорооны чиг үүргийн хүрээнд харьяалагдах нэгж, хэлтсүүдэд ажиллах жагсаалт батлах, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийн талаар санал солилцов.

Хуралдааны эхэнд Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны дарга Л.Отгонбаатар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Төсөлд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, ан амьтан ургамлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг 7 бүлэг 32 чиглэлийн ажлыг тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хорооны гишүүдээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгах, хорооны гишүүдээс дахин санал авах талаар байр сууриа илэрхийлэв. 

Мөн өнөөдрийн хуралд БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагаас 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй Монголын цэвэр хүрээлэн буй орчин төслийг танилцуулав. Уг төсөл нь ирэх 6 дугаар сараас эхлэх бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг хэмжин, шинжлэх аж. Улмаар шинжилгээг үндэслэн бодлогын бичиг баримт боловсруулах юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны гишүүн Ж.Батбаясгалан уг төслийг нийслэлийн ИТХ-ын хэмжээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

КОЙКА олон улсын байгууллагын ахлах зөвлөх, доктор Саха Меянатан энэ талаар “Энэхүү төслийг Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлын нэг болсон агаар, орчны бохирдлыг хэмжихдээ сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглана.

Мөн төсөлд оролцож буй салбарын яам, нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлнэ. Төслийг дэмжиж, манлайлан ажиллахаар болсон Нийслэлийн ИТХ-ын байгууллагад талархал илэрхийлье” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
Top