x

БОАЖЯ: Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 километр хатуу хучилттай зам тавина

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Зам барилга, дэд бүтцийг сайжруулах бодит ажлууд 2022 оны эхний сараас эхлэхээр тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ албажуулаад байна.

Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд бүрэн гүйцэтгэх юм. Ингэснээр Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв.

Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай байгуулж, гэрээг гардуулав. 

  1. Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих

  2. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих

  3. Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих

  4. Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих

  5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлууд тус тус багтсан.

Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй.

Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн нь технологийн онцлог шийдэл болжээ. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг уг технологи нь манай улсад анхны тохиолдол юм байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 1 цаг 16 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 25 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 1 цаг 27 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 1 цаг 31 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 1 цаг 37 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 1 цаг 42 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 1 цаг 50 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 6 цаг 50 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 6 цаг 56 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 7 цаг 15 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 7 цаг 16 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 7 цаг 18 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 7 цаг 20 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 7 цаг 22 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 7 цаг 24 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 7 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 7 цаг 26 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 7 цаг 26 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 7 цаг 28 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 23 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top