x

Иргэний нисэхийн салбарт “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжүүлнэ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо навигаци, ажиглалтын албаны ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр иргэний нисэхийн салбарын өнгөрч буй 2021 оны нөхцөл байдлыг дүгнээд ирэх онуудад хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

“Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын иргэний нисэхийн салбар сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй уналтад ороод байна. Энэхүү хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд иргэний нисэхийн салбарт “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан бодлогоос бүрдэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэллээ.

Далайд гарцгүй манай улсын хувьд дэлхийд гарах цорын ганц боломж болсон агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд энэхүү бодлого үр өгөөжөө өгнө гэж харж байгаа юм.

Тухайлбал, “Эрүүл эрх зүй” бодлогын хүрээнд 1999 оноос хойш шинэчлэгдээгүй Иргэний нисэхийн тухай хуулийг яаралтай шинэчлэн батлуулах, бодлогын баримт бичиг болон дүрмийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрх зүйн болон үйл ажиллагааны эрүүл орчин бий болох юм. Харин “Чөлөөт агаарын зай” бодлогын хүрээнд агаарын зайг оновчтой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ. Энэ хэрээр аюулгүй ажиллагааг сайжруулна гэдгийг хэллээ.

Мөн ирэх жилүүдэд иргэний нисэхийн салбар хүндээ чиглэсэн үйл ажиллагааг нэг дугаарт эрэмбэлэхийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан онцоллоо.

“Дэлхийн хүн” бодлогын хүрээнд мэргэжил, мэргэшсэн байдалд онцгой анхаарч, бүтээмжтэй, хариуцлагатай тогтолцоог бий болгоно гэсэн юм. 2025 он хүртэл хэрэгжих “Хил хязгааргүй нисэх” бодлогоос иргэний нисэхийн салбарт парк шинэчлэлт хийгдэж агаарын хөлгийн тоо нэмэгдэх, аюулгүй ажиллагаа сайжрах, ачаа эргэлт болон зорчигч урсгал нэмэгдэх зэрэг олон таатай үр дүн хүлээж байна. Уулзалтын явцад хамт олны санаа бодлыг сонсон, дор бүрд нь асуултад хариулж, санал санаачилгыг нь тэмдэглэн авав.

Ташрамд дурдахад, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан үүрэгт ажлаа авснаас хойших 4 долоо хоногийн хугацаанд ИНЕГ-ын бүх алба нэгжүүд, орон нутгийн нисэх буудлууд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлийн хороод зэрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны ажлын тайлантай нь танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 17 цаг 8 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 17 цаг 20 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 17 цаг 31 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 17 цаг 53 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно 18 цаг 42 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он 19 цаг 10 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top