x

Эхлээд ойгоо хамгаалъя!

Нугалаа, завхрал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлиг гаргасны дагуу улстөрчид, төрийн байгууллагын дарга нар А талбайд ургаж байсан моддыг суга тасдаж аваад Б талбайд аваачин сүр бараатайгаар, тууз хайчлан булах, түүнийгээ асар их ажил амжуулж, байгал дэлхийгээ аварчихаж байгаа мэтээр сурталдах их ажил ундарлаа. Асуудлын мөн чанар, утга учрыг олохоосоо илүүтэйгээр үзэгдэх байдлаа чухалчлан, улс төрийн оноо авахад тэмүүлэх Монголын ээлжит улс төрийн нугалаа завхрал ийнхүү эхэлж байна. Уг нь Ерөнхийлөгч зарлигтаа юу хийх ёстойг нь тов тодорхой чиглүүлж өгчээ.

  • Жил бүр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,
  • Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх...

...чиглэл өгөөд байхад өөр зүгт зүтгэж, хийрхэл сүржигнэлийн уралдаан болгоод байгаа дарганцруудыг одоо нугалаа гаргаж байгаагийнх нь төлөө “буудчихсан” нь өлзийтэй болох байх.

Учир нь нугалаа завхрал аливаа сайхан санал санаачлагыг нэгмөсөн булшилчихдаг зүй тогтолтой юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо гэхэд ой хамгаалах чиглэлээр 2022 оны төсөвт суулгасан зардлуудыг танах чиглэл баримталж байгаа аж. Аргаа барсан арван гурван УИХ-ын гишүүн “төсвийг нь битгий танаач ээ, харин дутаж байгаа тул нэмэх арга бодооч” гэх агуулгатай албан бичгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт илгээсэн байна. Сангийн сайд төсвийг танах эсвэл тусгахгүй байх эсэх нь Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Төсвийн байнгын хорооноос хамаарах болчихоод байгаа хэрэг.

Юу хийх вэ?

Мод шилжүүлэн суулгах бус Ойжуулах, ойгоо хамгаалах нь эн тэргүүний стратеги байх ёстой. Учир нь мод ургаж байсан, мод ургаж байгаа газарт л мод сайн ургадаг жамтай. Байгал эхийн ургуулж хүчрээгүй газар мод тарих гэж зүтгэх нь асар их хүчин чармайлт, арчилгаа шаарддаг ажээ.

Байгаа жаахан ойгоо хамгаалах, тордох замаар түүнийгээ тэлэх, арвижуулах нь баталгаатай тэрбум мод ургуулах зам мөн. Үүнийг Сэлэнгэ аймаг дах Тужийн нарсан ойн түүх бэлээхэн нотолно. 1990 оны дараах хомхойрлын шуурганд өртөж сөнөх дээрээ тулж байсан ойг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ингээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд ойн 40-50 хувь нь сэргэсэн юм. Одоо Тужийн нарс залуу ой болон ногоорч байгаа. 2003 оноос энд 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.

Манай ойн бүрхүүл нийт нутгийн 7.9 хувь буюу 12.4 сая га талбайг эзэлдэг. Ойн бүрхүүлийн 85 хувийг навчит, шилмүүст ой, 15 хувийг загийн ой бүрдүүлж байна. 15 аймгийн 107 сумын ойг хамруулсан судалгаагаар ойн сангийн 780 мянган га талбай хортон шавьжийн хөнөөлд өртсөн нь тогтоогджээ. Навчит, шилмүүст ойн 591.1 мян.га талбай хөнөөлт шавжид идүүлж, мөхөх шахсан байдалд байна.

Гэтэл улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан ойн хортон шавьж устгах зардлыг суулгаагүй юм. Энэ жил гэхэд Богд хан уулын хортон шавьж устгалыг MCS компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлсэн байх юм. Гайхалтай нь шавьж устгалын дараа ой маш хурдан сэргэж 2-6 сарын дараа ногоордог аж.

Хэрвээ ойгоо хамгаалахгүй юм бол, хортон шавьжийг нь устгахгүй юм бол 15 жилийн дараа гэхэд Монгол Улс ойгүй болох эрсдэл нүүрлэсэн байна. Яаралтай хортон шавьж устгалыг эн тэргүүний стратеги гэж тооцон эрчимтэйгээр тэмцэл хийхгүй бол оройтох нь. Ой хамгааллыг төрийн үүрэг, хариуцлага бус аж ахуйн нэгжийн буяны үйлст найдан орхиж хэрхэвч болохгүй!

Уулын бугыг хараад унасан бухаа мартав гэх ардын хэлц үг бий. Модны суулгацыг хараад хөөрч туг далбаа мандуулан, шилжүүлэн суулгахаар яарахын оронд байгаа жаахан ойгоо шавьжнаас хамгаалаач!

Цөлжилттэй тэмцэх нь цөлд л хийгдэх ёстой ажил биш гэдгийг ухаараач!

Бид ойгоо аварч хамгаалаад, талбайг нь тэлж томруулж чадах аваас энэ нь цөлжилттэй хийж байгаа хамгийн том тэмцэл болохыг ойлгохоос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэнэ.

Байгал эхийн тусламж, өгөөж их. Ой мод нь ус хуримтлуулах, тогтоон барих замаар усны хуримтлалыг үүсгэх чадвартай. Тийм учраас байгаа ойгоо хамгаалж тэлэх нь бэлэн өгөгдөл, боломжийг өсгөж тэлж байгаа хэрэг юм. Байгалийн ургуулсан модыг арчилж чадахгүй байж шинээр ой үүсгэнэ гэж хөөрцөглөх нь өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй хийрхэл шүү. Байгаа тэрбум, тэрбум модоо хорхойд идүүлэнгээ шинээр тэрбумыг тарина гэвэл тэнэглэл л болно.

Хятадын ойжуулалтын туршлагаас харахад мод ургаж байгаагүй газар мод тарих нь асар өндөр өртөгтэй тусдаг байна. Үүнээс гадна хэдэн сая жилээр тогтсон бичил орчныг эвдэх, өөрчлөлт оруулах эрсдэл тулгардаг ажээ. Тийм болохоор үндэсний хөдөлгөөний тэргүүн стратеги нь ОЙГОО АВРАХ!

Дараагийн стратеги нь ойгоо тэлэх, арвижуулах байх ёстой. Ургуулж байгаа ойн усалгааг хэрхэн хийх гэдэг бас том стратеги. Бэлээхэн туршлага шийдлүүд бий. Мөсөн суврага, үрийн бөмбөлөг зэрэг инновациуд дэлхий дээр амжилттай тархсан.

Юуны өмнө л байгаа ойгоо эрүүлжүүлье, хамгаалъя. Үгүй бол хэдийг ч тариад нэмэргүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 1 цаг 25 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 35 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 1 цаг 37 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 1 цаг 41 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 1 цаг 46 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 1 цаг 52 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 1 цаг 59 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 6 цаг 59 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 7 цаг 6 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 7 цаг 24 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 7 цаг 25 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 7 цаг 28 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 7 цаг 30 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 7 цаг 31 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 7 цаг 34 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 7 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 7 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 7 цаг 36 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 7 цаг 37 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top