x

Хилчид Монгол улсын хилийн дагуу 6 сая мод тарина

Хил хамгаалах байгууллага энэ оноос 2023 он хүртэл улсын хилийн дагуу нийт 6 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжинд Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт 645 км газарт мод тарина.

Ингэснээр говь хээрийн бүс дэх хилийн анги салбар бүр цэцэрлэгт хүрээлэнтэй болж, анги, салбар, застав бүрийн орчим 500 метр газарт модлог ургамал, бут тарьснаар хил орчмын дагуу хилийн шугамаас 10-20 км-т 15 метр өргөнтэй ногоон байгууламж бий болох аж.

Дээрх ажлыг тав таван жилээр төлөвлөн эхний ээлжинд модоо тарьж арчлан ногоон хэрэм байгуулж холбох байдлаар үргэлжлүүлэн хийнэ. Ингэхдээ мэргэжлийн агрономичийн тоог нэмэгдүүлж, анги, салбарын байрлалыг түшиглэн мод үржүүлэх газартай болж, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөгөөг аван ажлаа эхлээд байгаа талаар ХХЕГ-аас мэдээлж байна. Жил бүр төлөвлөн хийх учир хил хамгаалах үйл ажиллагаанд саад болж сөрөг нөлөөлөхгүй болохгүйг мэдэгдлээ.

Хилийн цэргийн анги, салбарууд жил бүр мод тарьдаг уламжлалын дагуу энэ жил 5 мянга орчим суулгац тариалаад байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгууламжтай болох нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах хүчтэй салхи, шуурга бороонд мал уруудан хил давах хилийн дэглэм зөрчил гарах зэрэг хил хамгаалалттай уялан үйл ажиллагааны нөхцөл байдлаас урьдчилсан сэргийлж, цөлжилтийг багасгахад хилийн цэргүүд хувь нэмрээ оруулж буй зорилготой аж.

Хилийн дагуу эхлээд худаг, булаг шанд говийн бүрд байгаа газар мод, бутлаг ургамал тарьж байна. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийн хил орчмоор 110 гаруй булаг шанд байдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 1 цаг 9 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 18 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 1 цаг 21 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 1 цаг 24 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 1 цаг 30 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 1 цаг 35 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 1 цаг 43 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 6 цаг 43 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 6 цаг 49 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 7 цаг 8 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 7 цаг 9 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 7 цаг 12 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 7 цаг 13 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 7 цаг 15 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 7 цаг 18 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 7 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 7 цаг 19 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 7 цаг 20 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 7 цаг 21 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 23 цаг 51 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top